Өөрөөсөө асуу

Bat-erdene Batuka
1 min readMar 24, 2019

--

Асуумаар…

Хэнд харагдах гэж хичээв

Хэнд үзүүлэх гэж бэлтгэв

Юуг авах гэж зүтгэв

Яах гэж үүнийг хийгээ вэ?

Өөрөөрөө байж чадалгүй бусдын үгэнд хамхуул шиг баясаж

Бусдын таалалд нийцэх гэж бугтай нийлж дарвисан

Өөрийгөө танихаа больтлоо өрөөлийн үгэнд автаж

Бусдад бусад шиг танигдах гэж бусдыг дуурайж

Мөн чанараа орхиж, хүн чанараа хаяж

Мөнчгөрөөрөө биш муу аргаар хялбар байх гэж

Ай даа мөн ч их хичээв дээ чи, үүнийгээ мэдэж байна уу?

Жамын үүдэнд хүрэх хүртлээ жаргаж, зовноо… гэхдээ

Бусдын эрхэнд жаргасан уу?, өөрийн эрхэнд зовсон уу? гэдгээ

Харанхуйн ивээлд балмад царайлсан харалган ухаанаасаа асуу

Гэгээн нарны ивээлд багтсан хар ухаанаасаа асуу.

--

--