Дэмий л…

Bat-erdene Batuka
1 min readFeb 19, 2021

--

Чи хэн бэ? Гэдэг асуултыг өөрөөсөө асуу. Цор ганц онцгой мэдрэмж бол чи юм. Өөр хэн ч, юу ч чамайг орлож чадахгүй. Орчлон эрэгдгээрээ эргэнэ. Цаг хугацаа явдгаараа явна. Дэлхийн түүхийн өчүүхэн хоромд л чи амьдарч байгаа. Үлээх салхины эрчинд туугдан одох адил нэг л мэдэхэд явсан зам чинь, туулах замаас чинь хамаагүй урт болсон байх болно. Би энүүнийг л мэдэж байна. Орчлонгийн үнэн, хүний жамаас зөрөх байтугай хазайх ч боломж байхгүй.

Өөрөөр хэлбэл яг одоо үүнийг уншиж байгаа цаг чинь ямар их үнэтэй гээч. “Нэг л мэдэхэд" гэдэг үгийг би мэднэ ээ. Хүлээсэн хүнд гоё үг ч, хийж бүтээж яваа, цагтай уралдаж байгаа хүнд их муухай үг. Яг одоо байгаа зүйл бүхэн хамгийн үнэ цэнэтэй. Өнгөрсөнд, ирээдүйд байсан эсвэл байх зүйлс маань харьцангуй үнэ цэнэтэй биш. Учир нь өнгөрсөнд дурсамж, ирээдүйд эрсдэл хүлээж байдаг юм. Гэхдээ чиний юунд үнэ цэнэ өгч байгаагаас чинь бүх зүйл хамаарна. Юу гэсэн үг вэ гэвэл бодол, тархиа захир. Зүрхийг мэдээж захирч чадахгүй байх л даа. Нөхөрлөлд үү, хайранд уу, мөнгөнд үү, мэдрэмжид үү, ёс зүйд үү гээд амьтан бүхний үнэ цэнэ өгөх зүйлс янз бүр байдаг байх. Магадгүй бодит бус зүйлд үнэ цэнэ өгч байвал сайн байх даа…

--

--